Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас Х.Тэмүүжин гарлаа

Arslan.mn

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хүсэлтэй хүмүүс хоёр удирдлагатай болоод буй тус намын хоёр талд материалаа хүргүүлээд буй.

Тэгвэл АН-ын гишүүн Х.Тэмүүжин Ерөнхийлөгчийн сонуульд нэр дэвших сунгаанаас нэрээ татаж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр "Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас АН-ын гишүүн Х.Тэмүүжин би нэрээ татаж байна. Дотороо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа хуулиар улс орон авч явж чадахгүй."гэжээ.

Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нар холбогдох материал, хүсэлтээ хүргүүлээд байна. 

Харин М.Тулгат тэргүүтэй АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр, мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар материал, хүсэлтээ илэрхийлээд байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
26333