Н.Алтанхуяг нь АН-ын гишүүдийн бүртгэлд байхгүй гэжээ

Arslan.mn

О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нар холбогдох материал, хүсэлтээ уламжилж, бүртгүүлсэн.

Тэгвэл АН-ын гишүүн Х.Тэмүүжин Ерөнхийлөгчийн сонуульд нэр дэвших сунгаанаас нэрээ татаж буйгаа мэдэгдсэн.

Харин Н.Алтанхуяг нь хэдэн жилийн өмнө АН-ын гишүүнчлэлээс хасагдсан гэдэг.  Гэтэл өөрөө гишүүнлэлд байгаа гэж намынхаа дотоод сунгаанд өрсөлдөж байсан.

Тэгвэл намынхаа дотоод сунгаанд өрсөлдөж буй Н.Алтанхуягийг тус намын гишүүн биш гэсэн утгатай албан тоотыг СХД-ийн АН-ын хорооны дарга Г.Очир Дотоод сонгуулийн хороондоо хандаж илгээжээ.

Тус албан тоотод, “Норов овогтой Алтанхуяг нь Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүдийн бүртгэлд байхгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
26336