ОХУ-ын үйлдвэрлэж байгаа Спутник V вакцины эхний ээлжийн 20 мянган тун вакциныг яг одоо хүлээн авч байгаа талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Уг вакциныг хувийн хэвшлийн зүгээс мөн 20 мянган тунг татан аваад байгаа аж.
Харин БНХАУ-ын Вероселл вакцины ээлжит 334,400 тунг өнөөдөр шөнө тээвэрлэн авчрах юм байна. Засгийн газрын холбогдох байгууллагууд вакцины татан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр яриа хэлэлцээг үргэлжлүүлж, идэвхтэй ажилласаар байгааг ГХЯ-наас мэдээллээ.