Хоёр даргатай болсон АН хоёр талд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахаар дотоод сонгуулийн үйл ажиллагаа өрнүүлээд буй.
Тэгвэл М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр С.Эрдэнэ тодорсныг танилцууллаа.
Тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигчийн сунгааны дүнг танилцуулж буй бөгөөд нийт таван нэр дэвшигч өрсөлдсөн. Сунгааг цахимаар явуулсан. Сунгаанд нийт 142992 гишүүний 75879 гишүүн оролцож, ирц 53,07 хувьтай байсныг АН-ын ДСХ-ны дарга Х.Алтанхуяг мэдээллээ.
Цахим сонгуулиар
- УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ 1953,5
- УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал 1826,3
- УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл 1719,43
- АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Л.Гүндалай 1463,92
- УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат 637,29 оноо тус тус авчээ.
Ингээд дотоод сонгуулиас хамгийн өндөр оноо авсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ М.Тулгатын тэргүүлж буй АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо.