Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах МАН-ын бага хурал өнөөдөр болно

Arslan.mn

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох улс төрийн намууд энэ сарын 03-ны дотор нэр дэвшигчээ тодруулах хуулийн зохицуулалттай. Иймд АН-аас нэр дэвшигч тодроод байна. Хоёр удирдлагатай болоод буй Ардчилсан нам өчигдөр Ерөнхийлөгчид нэр дэвших хоёр хүнийг тодруулаад байгаа ч хэн нь албан ёсны нэр дэвшигч вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Харин МАН-ын бага хурал өнөөдөр зарлагдсан байна. Тус хурлаар МАНаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах юм.

Тус намаас МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын нэг нь нэр дэвшихээр өрсөлдөж байна гэж мэдэгдсэн. Гэсэн ч У.Хүрэлсүх МАНаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
26352