Ирэх хичээлийн жилд их дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүй

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж санал солилцлоо.

Уулзалтад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, газар, хэлтсийн дарга нар, төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн удирдлагууд оролцов.

Report.mn

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүйгээр сургалтын хэвийн нөхцлийг хангах боломжийг урьдчилан судалсны  үндсэн дээр Дээд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсгийг үндэслэн дараах зөвлөмж, чиглэлийг өгч байна. Бид  энэхүү зөвлөмж, чиглэлийг хүргүүлнэ. Би салбарын сайдаар томилогдоод удаагүй байгаа ч яаралтай тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх талд анхаарч, нөхцөл байдалтай танилцаж, үнэлэх ажлыг хийж байна. Салбарын сайдын шинэчлэлийн бодлогод дээд боловсролд үнийг чөлөөлөх,  их, дээд сургууль, коллеж чанартаа нийцсэн төлбөрийн хэмжээг бодитоор тогтоодог, зөвхөн сургалтын төлбөрийн орлогоос хараат бус санхүү, эдийн засгийн бүрэн бие даасан байдлыг бий болгох асуудлыг судалж, тусгах болно” гэлээ.

Мөн ирэх хичээлийн жилүүдэд төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэхгүй. ХААИС, МУИС, АШУҮИС, МУБИС, СУИС зэрэг төрийн өмчит сургуулиудын сургалтын төлбөр сүүлийн хоёр жил нэмэгдээгүй болохыг ч энэ үеэр хэллээ. Үүнээс гадна МУБИС зэрэг зарим сургууль сургалтын төлбөрөө нэмэхгүйгээр, зардлаа хэмнэн, багш ажилчдынхаа цалинг нэмэхээр төлөвлөөд буйгаа ч дурдлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2641