УОК: Тавдугаар сарын 8-наас хөл хориог сулруулж, ААН-үүдийг шат дараатай нээх журмыг хэлэлцэж байна

Arslan.mn

УОК-ын Шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдаж байна.

Тавдугаар сарын 8-ны өдрөөс хөл хориог сулруулж, ААН-үүдийг халдвар хамгааллын дагуу үйл ажиллагааг шат дараатай нээх журмыг хэлэлцэж байна.

Улс орон даяар иргэдийг вакцинжуулах ажил эрчимтэй явж байгаа энэ үед иргэд бүрэн дархлаатай болох хугацааг тооцож, хязгаарлалтуудыг үе шаттай бууруулна гэж Шадар сайдын хэвлэлээс мэдээллээ.

Харин өнөөдрийн УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газар Лхагва гарагт болох хуралдаанаараа батлахыг эх сурвалж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
26421