Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 8.00 цагт эхлэн, 20 гаруй асуудал хэлэлцэж байна.
Тухайлбал,Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсохоос гадна хөл хориог сулруулахтай холбоотойгоор Улсын онцгой комисс (УОК)-ын боловсруулсан журмыг эцэслэн шийдвэрлэнэ.
Мөн коронавирусний эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх тухай, Баянзүрх дүүрэгт эмнэлэг шинээр байгуулах талаар хэлэлцэж байгаа аж.
Улсын онцгой комиссоос хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-наас үе шаттайгаар сулруулахаар төлөвлөсөн. Тодруулбал, Томоохон худалдааны төвүүдийг энэ сарын 8-наас нээхгүй, дахин долоо хоног сунгах санал гаргажээ.
Уг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслээд, олон нийтэд зарлах юм байна.