АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттан дүүрэгт метроны буудлын ойролцоо алхаж явсан ази эмэгтэйчүүд рүү алх барьсан этгээд халдсан хэрэг гарчээ. Уг хэргийн бичлэг ойролцоох байшинд байрлуулсан хяналтын камерт бичигдсэн байна.
Хоёр ази эмэгтэйг алхаж явахад нь нэгэн хар арьст эмэгтэй тэднээс амны хаалтаа тайлахыг шаардан, алхаар цохиж эхэлсэн гэнэ.
Халдлагын улмаас нэг эмэгтэй толгойн яс нь цөмөрч, эмнэлэгт хүргэгдсэн байна.