65-аас дээш насны иргэдэд Спутник-V вакциныг маргаашаас эхлэн хийнэ

Arslan.mn

2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр өнөөдөр Засгийн газраас гаргасан.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед мөрдөгдөх журмын талаар УОК-оос мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан " Маргаашаас 65-аас дээш насны иргэдийг Спутник V вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Вакцинжуулалтыг тавдугаар сарын 8-ны өдөр гэхэд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд хамруулахаар төлөвлөсөн.

Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой иргэдийн 60 хувь нь нэгдүгээр тундаа хамрагдсан бол хоёрдугаар тунд 27.3% нь хамрагдсан байна.

Иргэд хөл хориог сулрууллаа гэж тайвширч болохгүй. " гэлээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
26539