Бусдыг “дүүжилнэ“ гэж танхайрч, өлсгөлөн зарлаад буй Н.Алтанхуяг гишүүн машиндаа хоол идэж сууж байна гэв үү

Arslan.mn

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ хүлээн авч байна. Харин О.Цогтгэрэлийн нам буюу албан бус АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг СЕХ буцаасан юм.

Учир нь УДШ-ээс авсан лавлагаанд “АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй байна” гэдгийг тэд онцолж, өчигдөр 18 цаг гэхэд хоёр тал уулзаад нэг хүний нэрийг өгөх хэрэгтэй байна гэсэн саналыг Н.Алтанхуяг нарт СЕХ-ноос өгсөн юм. 

Харин энэ үеэр Н.Алтанхуяг багагүй бухимдаж, АН-ын төлөөлөл Ч.Өнөрбаяр нарыг “дүүжилнэ” гэж мэдэгдсэн нь УИХ-ын гишүүнд хүнд баймгүй, танхай үйлдэл гаргалаа гэж шүүмжлэх иргэд олон байна. 

Түүгээр ч зогсохгүй Н.Алтанхуяг тэргүүтэй гишүүд хууль бусаар Төв талбайд суулт хийж, өлсгөлөн зарлаад буй. Тэгвэл нэгэн иргэн сошиал орчинд "Н.Алтанхуяг талбайн баруун урд зүгт 0424 дугаартай 570-д хоол цай идээд сууж байна. Ийм л байна даа ард түмэн" гэж жиргээсэн нь олны шүүмжлэх дагуулаад эхэллээ. Үүнийг харсан олон нийт " Н.Алтанхуяг дарга  бусад эрчүүдтэйгээ дэмнэж Адьяасүрэнг "бүлээцүүлчихээд" хоол идсэн тул шүтэн бишрэгч, хөхүүлэн дэмжигчид нь сэтгэлээ бүү чилээгээрэй." гэж хошигнож байна лээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
26569