О.Чулуунбилэг: Н.Алтанхуяг ард түмний нэр барьж бусдын амь насанд заналхийлнэ гэдэг болчимгүй үйлдэл

Arslan.mn

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Эрдэнэ болон тус намын бусад гишүүд мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр тус намын дэд дарга О.Чулуунбилэг  "Н.Алтанхуяг ард түмний нэр барьж бусдын амь насанд заналхийлнэ гэдэг болчимгүй үйлдэл. Шулуухан хэлэхэд үр хүүхдээ хураад, залууст сургаал айлдаад байж байх ёстой хүн залуусыг заналхийлж, бусдыг дүүжлэх тухай яриад байна. Хэн нэгнийг алах, дүүжлэх, шатаах тухай ярьж байгаа бүх хүмүүс өөрсдөө хариуцлага хүлээх ёстой.

СЕХ-ны шийдвэр гарсан учир настай улс төрчид дотоод тэмцлээ больмоор байна. Нийгмээ бусармаг зүйлд залуусыг бүү уруу тат гэж хэлье" гэв.

   
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
26584