Өчигдөр 126 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 92 дуудлага бүртгэгджээ

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна. 

Тэгвэл өчигдөр буюу 05 дугаар сарын 06-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 дугаарт нийт 937 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 813 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 92 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг 5 , гэмт хэргийн шинжтэй 44 үйлдэл бүртгэгджээ.

Түүнчлэн

  • Согтуугаар автомашин жолоодсон 39
  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 69
  • Хүний биед халдсан 29
  • Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 57 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Мөн 126 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 90 тохиолдол гарчээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
26601