Н.БАТМӨНХ: Мөр зэрэгцэн алба хааж явсан андын минь талаар буруу мэдээлэл цацаж байгаад харамсаж байна

Увс аймгийн цагдаагийн хоёр ч алба хаагч өвчний улмаас дөрөв, тавдугаар сард таалал төгссөн. Гэвч зарим хэвлэл, мэдээллээр ковидын вакцинаас бол нас барсан гэх буруу ташаа мэдээллийг нийтэлсэн. Энэ талаар талийгаач Б.Лхагжавтай олон жил нөхөрлөж, мөр зэрэгцэн ажилласан Увс аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Батмөнхөөс тодруулга авлаа.

Талийгаачийн талаар янз бүрийн мэдээлэл явах болсон. Энэ тал дээр дотны найзынх нь хувиар мэдээлэл өгөхгүй юу?

Миний бие Увс аймаг дахь цагдаагийн газарт 15 дахь жилдээ ажиллаж байна. Талийгаач Б.Лхагважавтай олон жил үерхэж нөхөрлөсөн, гэр бүлийн найз нөхөд хүмүүс юмаа. Хүнд өвчний улмаас эрдэнэт хүнээ алдсан хүнд үед нь талийгаачтай холбоотой буруу ташаа мэдээлэл явж байгаад бид их эмзэглэж байна. Талийгаачийн ар гэрийн зүгээс мөн их эмзэглэж байгаа.

Тиймээс миний бие дотны найзынх нь хувиар төлөөлөн талийгаачийг ковидын вакцинаас болж нас бараагүй өвчний улмаас биднээсээ холдон одсон юм шүү гэдгийг хэлэхийг хүсч байна.

Яг одоо талийгаач найзын маань буяны ажил явдал болж байхад хүний ар гэр, дотны хүмүүсийнх нь сэтгэлийг бодолгүй ингэж худал мэдээлэл цацаж байгаад их харамсаж байна.

Талийгаач ер нь эрүүл мэндийн шалтгаантай байсан юм уу?

Талийгаачийн хувьд зүрхний өвчтэй байсан. Эмчийн хяналтанд байдаг байсан. Энэ зун ковид гайгүй болохоор сайхан амралтаа аваад Орос руу аялна гэж их ярьдаг байсан даа.

Хамт олных нь зүгээс сайхан алба хаагчаа алдсандаа харамсаж байгаа, талийгаач найзынхаа гэр бүл, ойр дотны хүмүүсд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Танай цагдаагийн газраас ковидын вакциныг заавал хийлгэх ёстой гэж тушаал, чиглэл өгч байв уу?

Цар тахлын үед халдвар хамгааллаас сэргийлэх нь зөв хэмээн үзэж сайн дураараа бид бүгд ковидын вакцинд хамрагдсан. Учир нь цагдаагийн алба бол олон хүнтэй харьцдаг, эрсдэлтэй орчинд ажилладаг учраас өөрийгөө болон бусдын эрүүл, аюулгүй байдлыг бодолцох нь чухал. Манай цагдаагийн бусад алба хаагчдаас нь тодруулга авсан нээлттэй.

Цар тахлын үед бусдын нэр төр, алба ажилтай холбоотой буруу ташаа мэдээлэл түгээхээсээ өмнө нягтлаж байгаасай хэмээн хүсч байна. Нэг мэдээний цаана хүний амьдрал, ажил, гэр бүл байдаг юм шүү.

Тиймээс энэ удаагийн буруу мэдээллийг талийгаачийн гэр бүл эмзэглэж хүлээж авч байгаа тул дотны найзынх нь хувиар албан тайлбар өгч байгаа юм.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
26620