Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийж байна

Report.mn image

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэлжээ. Гэхдээ сэтгүүлчдийг сурвалжлага хийх өрөөнд орохыг түр хориглож, хаалттай горимд шилжүүлсэн байна. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо чуулганы хуралдаанд оролцож, Үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийж байгаа юм.

Харин түүний дараа “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 01 дүгээр дүгнэлт зэрэг асуудлыг нээлттэй хэлэлцэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
270