ФОТО: 21 аймаг 285 сум өргөн зурвасын, утасгүй интернетэд холбогдлоо

Report.mn

Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийг батлан үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд хөдөөгийн алслагдсан сум суурин газруудад утасгүй болон суурин интернетийн үйлчилгээг нэвтрүүлж 2012 оноос “Цахим сум” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.  Өнөөдрийн байдлаар 21 аймаг, 285 сум,суурин газар өндөр хурдны өргөн зурвасын утасгүй интернетэд холбогдоод байна. Мэдээлэл харилцаа, холбооны салбарын дэвшилтэт технологийн хөгжлийн үр шимийг орон даяар түгээж буй энэхүү төслийн гурав дахь шатны үйл ажиллагааны нээлтэд Ерөнхий сайд оролцлоо. Улмаар Баян-Өлгий, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөлтэй онлайнаар холбогдож мэндчиллээ.

Report.mn

Үүний үр дүнд манай улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт хувийн хэвшлийн үйл ажиллагаа давамгайлж, зах зээлийн либералчлал, өрсөлдөөнийг дэмжих бодлого тууштай хэрэгжин тус салбарын орлого 2016 оны жилийн эцсийн байдлаар 965 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувийг эзэлжээ. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн бүх салбар, иргэдийн амьдралд 4G-LTE3GIPTV, Санхүүгийн цахим үйлчилгээ-финтек зэрэг дэвшилтэт технологиуд нэвтэрч, өдөр тутмын хэрэгцээ, үйл ажиллагааных нь салшгүй хэсэг болон хөгжсөн байна.

Гэрэл зургийг MPA.mn

Report.mn

Report.mn

Report.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2700