Т.Баярхүү: 6-р сарын 15-ныг хүртэл хүүхдүүдээ орон нутаг руу авч явахгүй байхыг зөвлөж байна

Arslan.mn

Тавдугаар сарын 22-ны өдөр буюу эхлэн орон нутаг уруу зорчих хөдөлгөөнийг нээнэ гэдгийг  Улсын онцгой комиссын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.

Тэрбээр "Хэдийгээр орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээж байгаа хэдий ч зургадугаар сарын 15-ны хүртэл хүүхдүүдээ орон нутаг руу авч явахгүй байхыг зөвлөж байна. Учир нь нийслэл дэх дархлаажуулалтын хувь өндөр байгаа хэдий ч орон нутагт дархлаажуулалт төдийлөн өндөр хувьтай биш байгаа тул эрсдэлтэй нөхцөл үүсэх магадлалтай юм байна.

Зургадугаар сарын 15-ны өдөр гэдэг нь орон нутгийн иргэд дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоног хугацаа тул ийн хугацаа тогтож байгаа хугацаа юм." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
27044