Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр олгож, СУРТАЛЧИЛГАА эхэлнэ

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 24-нд буюу өнөөдөр өдөр олон нийтэд мэдээлж үнэмлэх олгоно.

Нэр дэвшигчдэд үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлнэ.

 

Сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилж, зургаадугаар сарын 7-нд өндөрлөх юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно гэж заажээ. 

Түүнчлэн нэр дэвшигчдийн хөрөнгө орлого, мөрийн хөтөлбөр Үндэсний аудитын байгууллага, Авлигатай тэмцэх газрын цахим хуудаст байршуулан олон нийтэд мэдээлэх юм.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат нарын нэрийг дэвшүүлж, СЕХ нэр дэвшигчээр бүртгэж аваад байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
27144