
Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хийсэн мэдээллээс онцлох 5 эшлэлийг хүргэж байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч байдаг. Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн буюу маш хариуцлагатай институтын тэргүүн юм.
- Хүн биш хууль засагладаг төр улстай болох ёстой.
- Хүний эрх эрх чөлөөг хадгалах парламентын тогтолцоог улам бэхжүүлэхийн төлөө анхааран ажиллана.
- Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно.
- Монголын ард түмний тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс нь үндэсний эв нэгдэл юм.
- Байгалийн баялаг гэдэг бол хэн нэгний хийсэн бүтээгдэхүүн биш. Байгалийн баялаг гэдэг бол бурхны хишиг. Монголын иргэн бүр үүнээс ижил тэнцүү хүртэх ёстой.
- Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол хууль бус шударга бус тогтолцоог таслан зогсооход анхааран тавьж ажиллана.
- Монголын иргэн болгон байгалийн баялгаас ижил тэгш хүртэж байх ёстой. Тийм учраас байгалийн баялгийн үндэсний санг үүсгэн байгуулж иргэддээ баялгийг тэгш хуваарилна.
- НҮБ болон бусад олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллана.
- Цар тахлыг даван туулахын тулд Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллана.






































