Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид энэ бямба гарагт мэтгэлцэнэ

Report.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид зургадугаар сарын 24-ний өдөр буюу энэ бямба гарагт 21:00 цагаас МҮОНРТ-ээр шууд мэтгэлцэнэ. 

Шууд мэтгэлцээний эхний хэсэгт МАН, АН, МАХН-аас нэр дэвшигчид зөвхөн мөрийн хөтөлбөртэй холбоотой асуултад хариулах бол хоёрдугаар хэсэгт тэдэнд олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн, нэр дэвшигчтэй холбоотой олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж буй болон хувийн чанартай асуултад хариулах боломж олгох юм байна.

Өмнө нь Телевизүүдийн холбооноос хоёр ч удаа мэтгэлцээн товлосон ч нэр дэвшигчдийн санал зөрөлдсөнөөс шалтгаалан хойшилсон юм. Харин нэр дэвшигчид мэтгэлцэх асуудлаар гурван намаас төлөөлөл гарч, хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсны дүнд МҮОНРТ-ээр зургадугаар сарын 24-нд мэтгэлцэхээр санал нэгджээ. 

Эх сурвалж: Албан ёсны эх сурвалж eagle.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2734