
УИХ-ын гишүүн Т.Аубакир 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р тойргийн 6-р хэсгийн санал авах хэсгийн байранд өглөө. Түүний хувьд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, хууль тогтоогч дундаа шинэ хүн. Тэрбээр УИХ-ын гурван байнгын хороо, хоёр дэд хорооны гишүүнээр харъяалагддаг. Т.Аубакир Баян-Өлгий аймгийн залуучуудын элч юм.
Санал хураалт өглөөний 07 цагаас оройн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.







































