СЕХ: Улсын хэмжээнд 11.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 11.49 хувьтай байна

Arslan.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос 11.00 цагийн байдлаар улсын хэмжээнд дахь ирцийн мэдээллийг нэгтгэсэн байна. Улсын хэмжээнд сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2.040.698 /хоёр сая дөчин мянга зургаан зуун ерин найм/ хүн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх юм.

Өглөөний 11.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 229.803 иргэн саналаа өгсөн бөгөөд ирц 11.49 хувьтай үргэлжилж байна.

Санал өгсөн иргэдийг насаар нь ангилж харвал 70-аас дээш насныхан хамгийн идэвхтэй саналаа өгсөн байна. Харин 18-19 насныхан хамгийн бага ирцтэй явж байгаа аж.

Аймаг, нийслэлээр нь ангилж харвал Дархан-Уул, Орхон, Улаанбаатар хотод нийт санал өгөх иргэдийн 10 гаруй хувь саналаа өгөөд байна.

Arslan.mn

СЕХ-ноос ирцийн мэдээг 12.00, 15.00, 17.00, 20.00, 22.00 цагт мэдээлэх юм. Ирцийн нэгтгэсэн мэдээллийг эндээс үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
27465