
Монголчууд бид өнөөдөр 6 дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулсан Төрийн тэргүүн ирэх зургаан жилд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
Тэгвэл сонгуулийн санал хураалтын талаар “Буян”-гийн Жаргалсайхан цахим хуудаснаа "Ямартай ч Монгол ялначууд У.Хүрэлсүхийг дэмжиж буйгаа ил далд илэрхийлээд эхэлсэн байх юм. Монгол ялна бүлэглэлийн толгойлогч Х.Баттулга ил далд илэрхий дэмжиж буйгаа илэрхийлж байна. Тэдний багынхан ч гэсэн ийм мессеж тарааж эхний буултаа хийлээ. Энэ хоёр улс төрч эвлээд явахад буруудах зүйлгүй гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн асуудал дээр харагдсан. Ирж яваа цаг дор эвтэй байх алхамдаа Х.Баттулга хийлээ." гэсэн юм.






































