Өдөрт 1.2 тэрбум хүн “Facebook“ хэрэглэж байна

Report.mn image

"Facebook" компанийн дөрөвдүгээр улирлын орлого шинжээчдийн таамгийг давлаа. Гар утсаар дамжуулж зар сурталчилгаагаа хүргэх нийлүүлэгчдийн тоо өндөр байгаа нь үүнд нөлөөлсөн байна.

Дэлхийн хамгийн том цахим сүлжээ "Facebook"-ийн борлуулалт өмнөх улирлаас 51 хувиар өсөж, 8.8 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь шинжээчдийн 8.5 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн таамгаас давсан үзүүлэлт боллоо. Харин сар тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 17 хувиар нэмэгдэж 1.8 тэрбумд хүрсэн байна. Үүнээс өдөр бүр "Facebook" хэрэглэдэг хэрэглэгчийн тоо 1.2 тэрбум, ухаалаг гар утас ашигладаг хэрэглэгч 1.7 тэрбум болжээ. Ийнхүү компани гар утасны зар сурталчилгааны зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалж "Google"-ийн дараа хоёрдугаарт бичигдэж байна.

Мөн компанийн дөрөвдүгээр улиралд зар сурталчилгаанаас олсон нийт орлогын 84 хувийг гар утасны зар сурталчилгаа бүрдүүлжээ. Эдгээр мэдээлэлтэй зэрэгцэн "Facebook"-ийн хувьцааны ханш 3.6 хүртэл хувиар өссөн байна.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
275