
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Их Британид лхагва гаргийн орой хүрэлцэн очжээ. Тэрбээр нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш хилийн чанадад анхны айлчлалаа хийж байна.
Ж.Байден Английн Корнуолл гүнлэгт болох “Долоогийн бүлэг”-ийн гурван өдрийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэхүү уулзалтаар коронавирусний цар тахал, уур амьсгалын өөрчлөлт тэргүүтэй дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх төлөвтэй байна.

“Долоогийн бүлэг”-ийн уулзалт баасан гаргаас эхлэх бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч пүрэв гарагт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзана. Мөн Ж.Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нар Их Британийн хатан хаантай Элизаветатай Виндзор цайзад уулзахаар товлоод буй юм.










Эх сурвалж: scnow.com






































