“Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” техникийн туслалцааны төсөл хэрэгжинэ

Report.mn

Монгол Улсын Эрчим хүчний яамны санаачлага, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” техникийн туслалцааны төсөл хэрэгжиж эхэллээ.

Report.mn

Судалгааны зорилго нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг бүс нутгийн улсуудын цахилгаан эрчим хүчний сүлжээнд нэгтгэх техникийн дэлгэрэнгүй судалгаа хийхэд чиглэх юм.  Уг судалгааны ажлыг Европын эрчим хүчний тэргүүлэх компани болох "Электрисите ди Франс"  гүйцэтгэж байгаа аж.

25 сарын хугацаанд хэрэгжих төслийн хүрээнд нийт зургаан удаагийн уулзалт зохион байгуулах бөгөөд Хятад, Орос, Япон, БНСУ оролцоно.

Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний системд цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэх, үр ашгийг дээшлүүлэх, оролцогч талуудын дунд ойлголцол үүсгэхэд уулзалт ач холбогдолтой. Мөн Монгол улсын  сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцөд тулгуурласан бүс нутгийн цахилгаан эрчим хүчний  нэгдсэн сүлжээний зураглалыг тодорхойлоход томоохон үр дүнгээ өгнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2762