
Өнөөдөр буюу зургадугаар сарын 16-ны лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 19 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
Засгийн газар хуралдаж дуусаад, 11.40 цагт мэдээлэл хийнэ.






































