ЗГ: Наадмыг нийслэлд цахимаар хийнэ. Аймаг, суманд зохион байгуулахгүй байх шийдвэр гарлаа

Arslan.mn

Өнөөдөр буюу зургадугаар сарын 16-ны лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 19 асуудал хэлэлцэхээр болсон.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй, цахимаар зохион байгуулах шийдвэр гаргажээ.

Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Үндэсний их баяр наадмыг цахимаар үзэгчгүй зохион байгуулах чиглэл өгчээ. Наадмыг цахимаар буюу үзэгчгүйгээр зохион байгуулахтай холбоотойгоор наадмын төсвөөс хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсон.

Түүнчлэн бүх аймаг, сумдын баяр наадмыг зогсоох, хориглох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
27645