ЗГ: Хоолны газрууд долоо хоног заалаар үйлчлэхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Тэрбээр "Хуралдаанаар шийдвэрлэсэн чухал асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна. Цар тахлын нөхцөл байдлыг авч хэлэлцсэн. Долоо хоногийн хугацаанд зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа.

Тухайлбал,

  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний заалны үйлчилгээг хориглох
  • Эмчилгээний тактикаа өөрчлөх шийдвэр гаргасан. Эрчит эмчилгээний үйлчилгээгээ сайжруулах чиглэл Ерөнхий сайд өгсөн.
  • Ерөнхий сайдын зүгээс цаашдаа аль болох хатуу хөл хорио тогтоохгүй байх чиглэл өгч байгаа
  • Цар тахлын хариу арга хэмжээтэй холбоотойгоор Үндэсний их баяр наадмыг цахимаар буюу үзэгчгүй зохион байгуулна. Хэмнэсэн зардлыг цар тахалтай тэмцэхэд зориулна. Мөн аймаг, сумдын баяр наадмыг хориглосон." гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
27650