СТАТИСТИК: Дундаж цалин 1.3 сая төгрөг болж, 4.4 хувиар нэмэгджээ

Үндэсний статистикийн ерөнхий хорооноос 2021 оны эхний таван сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 44.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 682.1 мянган ажиллагчид хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.8 (6.5 хувь) мянгаар, өмнөх улирлаас 542 (1.2 хувь)-оор,  ажиллагчид өмнөх оны мөн үеэс 20.7 (3.1 хувь) мянгаар нэмэгдсэн бол өмнөх улирлаас ажиллагчдын тоо 9.6 (1.4 хувь) мянгаар буурчээ.

Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны нэгдүгээр улирлын тайланд хамрагдсан 682.1 мянган ажиллагчдын сарын медиан цалин 945.7 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлаас 50.1 (5.0 хувь) мянган төгрөгөөр буурчээ. 

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 55.2 (4.4 хувиар) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 13.2 (1.0 хувь) мянган төгрөгөөр буурчээ.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
27666