Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 2746 тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 88516 боллоо. Үүнээс дотоодын халдвар 87730 байна.
Шинээр илэрсэн халдварын 7 нь зөөвөрлөгдсөн бол 3 нь эмнэлгийн ажилчдаас илэрчээ. Улаанбаатарт 1876, орон нутагт 860 тохиолдол илэрсэн байна.
Орон нутагт бүртгэгдсэн халдвараас Говь-Алтай аймагт хамгийн олон буюу 143 тохиолдол шинээр нэмэгджээ.
Коронавируст халдварын улмаас сүүлийн 24 цагт 11 хүн харамсалтайгаар амиа алдлаа. 34 настай нэг, 71-94 насны 10 хүн өвчний хүнд хэлбэрээр амиа алдсан байна.
Өнөөдрийн байдлаар халдвар авсан 470 жирэмсэн эмэгтэй, 2014 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна.