ӨНӨӨДӨР түр оршин суух “1000 АЙЛЫН ОРОН СУУЦ“-ны шав тавих арга хэмжээ болно

Report.mn

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх "Түр оршин суух 1000 айлын орон сууц"-ны барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа хуучнаар бидний нэрлэж заншсан ногоон нуур орчмын төсөл хэрэгжих нэгж талбайд болно.  Уг ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн удирдлагууд болон бусад гадна дотны зочид төлөөлөгчид, бүтээн байгуулалтад гар бие оролцон ажиллах залуучууд, оршин суугчид иргэд оролцох юм байна.

Төсөл хэрэгжих уг хэсэгт нийт 5.3 га газарт иж бүрэн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжийн 3.8 га газарт 1008 айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, авто машины зогсоол, авто болон явган хүний зам, тоглоомын талбай, ногоон байгууламжийг иж бүрнээр нь БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж байгуулахаар болсон байна. Тус орон сууцны 50 хувийг гэр хорооллын дахин төлөвлөтөнд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдийг өөрсдийн орон сууцандаа ортол түр суурьшуулах зорилгоор ашиглах юм байна. Харин үлдсэн 50 хувийг нь Нийслэлийн агаарын бохирдолт хамгийн өндөртэйд тооцогддог 1,2 дугаар бүсийн гэр хорооллын 182616 өрхийг ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрөө "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны сан"-гийн дэмжлэгээр төлүүлэн орон сууц худалдан авч буй иргэдэд зориулан ашиглахаар төлөвлөж байгаа юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
1
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2773