ХОЛБООД: Баяр наадмаа аймаг, суманд нэгэн зэрэг зохиох эсвэл хойшлуулахыг хүслээ

Arslan.mn

Монголын үндэсний бөхийн холбоо, Морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоод хамтарсан мэдээлэл өглөө.

Наадмыг нэгэн зэрэг зохиосноор цар тахлын үеийн хэт төвлөрлийг сааруулах боломжтой гэж үндэсний спортын холбоод үзэж байна.

 

Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав "Түр зуурын саад бэрхшээлийг давахад Засаг төрөөс зөв шийдвэр гаргаж бидний хүсэлтийг хүлээн авна биз. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 20 мянга орчим бөх барилддаг. Бөхчүүд наадамдаа оролцоно гээд бэлтгэлдээ гарчихсан буй. Наадмуудыг төвлөрөл үүсгэхгүйгээр нэгэн зэрэг хийх боломжийг судалж үзээсэй. Нийслэлд наадам хийгээд хөдөө орон нутгийн наадамчдын эрхийг ор тас орхиж болохгүй байх. Эсвэл наадмыг хойшлуулах талаар хэлэлцээсэй гэж хүсэж байна." гэлээ.

ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан "Манай холбоо нь 120 мянга гаруй уяачдыг нэгтгэсэн. Аймаг, сумдын наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрт орон нутгийн уяачид их бухимдаж байна. Нөхцөл байдлыг ойлгож байна. Бид шаардаж байгаа юм биш. Гэхдээ наадам болоход сар гаруйн хугацаа байна. Энэ хугацаанд халдварын нөхцөл байдал буурах хандлага байгаа учраас тухайн цаг үед нь шийдэж өгөөч гэж хүсэж байна. Одоогийн байдлаар 17 аймаг, 167 сумаас наадам тэмдэглэх хүсэлтээ ирүүлээд байна." гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
27732