С.Энхболд: Халдвар нэмэгдэхэд шагнал урамшуулал, Сүхбаатарын талбайн бөөгнөрөл ч нөлөөлсөн

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэлд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож, асуултад хариуллаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Халдварын тоо сүүлийн 3,4 хоногт огцом нэмэгдсэн. Мөн эмнэлгийн орны ачаалал нэмэгдээд байна. Орны хүлээгдэл үүсч, нөхцөл байдал хүнд байна. Халдварт өвчний тархалт хүний хөдөлгөөнтэй шууд хамааралтай байдаг. Тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн орон нутгийн замыг нээсэн, хорио цээрийн дэглэм суларсан, шагнал урамшууллын арга хэмжээнүүд их зохиогдсон гээд маш олон хүчин зүйлс халдвар ихсэхэд нөлөөлж байгаа. Түүнчлэн вирус мутацилагдсан байж болохыг үгүйсгэхгүй, судалгааны шатанд явж байна.   Мөн шагнал урамшуулал, Сүхбаатарын талбайн бөөгнөрөл ч нөлөөлсөн.

Түүнчлэн вирусийн хувирал, мутацилагдсан хэлбэр байхыг үгүйсгэхгүй. Олон зүйл нөлөөлж байна. Энэ сарын 15-нд халдвар буурна гэхэд механик хүчин зүйл, хөл хөдөлгөөн ингэж нэмэгдэнэ гэж тооцоолоогүй. Халдварт өвчин бол цэвэр хөдөлгөөнтэй шууд холбоотой. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Сүхбаатарын талбай дээр ямар их бөөгнөрөл үүсэв. Маш олон хүчин зүйл нөлөөлж, тохиолдлын тоо нэмэгдлээ.

Бид вирусийн эсрэг эм бэлдмэлийг бүх бололцоогоороо түгээж байгаа. Тухайлбал, халдвар авсан нь батлагдсан хүн бүрт 60 ширхэг Арбидол эмийг үнэгүй хүргүүлж байна. Вирусийн эсрэг эмийн нөөц хангалттай байгаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
27733