Хүүхдүүдэд вакцины УРАМШУУЛЛЫН 50 мянган төгрөг ОЛГОНО

Arslan.mn

Засгийн газар вакцинд хамрагдсан иргэдээ урамшуулж, 50 мянган төгрөг олгож буй. Энэ дагуу вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэд тавдугаар сарын 6-наас урамшууллын мөнгөө авч эхэлсэн бөгөөд мөн вакцины эхний тунгаа тариулсан иргэдэд ч 50 мянган төгрөг олгохоор болсон.

Улсын хэмжээнд 18-аас дээш насны хүн амын зорилтот бүлэг болох  2.1 сая хүн вакцинд хамрагдах тооцоо гарсан бөгөөд тэдний 1.8 сая нь вакцины I, II тундаа хамрагдаж, 50 мянган төгрөг авчээ.

Харин өнгөрсөн долоо хоногоос жирэмсэн эмэгтэй, 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхлээд байна. Тэгвэл вакцинд хамрагдсан хүүхдүүдэд урамшууллын 50 мянган төгрөг олгоно гэж Сангийн яамнаас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
27774