
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ сарын 25-нд болно. Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрийн цэргийн жагсаалыг цуцалсан ч Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөрт зориулсан жагсаалыг хэрхэх талаар албан ёсны мэдээлэл гараагүй байсан.
Тэгвэл Ерөнхийлөгчийн тангараг өргөх арга хэмжээний үеэр цэргийн жагсаал болохгүй гэдгээ Зэвсэгт хүчний жанжин штабаас хэлснийг эх сурвалж мэдээллээ.
Харин Төрийн ордонд хүндэт харуулууд УИХ-аас гаргасан захирамжийн дагуу ёслолын арга хэмжээнд орох аж. Ёслол бүрт хүндэт харуулууд байнга зогсдог шиг Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр ч зогсоно. Нийт 20 орчим хүндэт харуул оролцоно гэсэн мэдээлэл байна.






































