УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл 7-р сарын 1-ээс ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох санал гаргажээ

Arslan.mn

Коронавирус халдварын улмаас зөвхөн зургадугаар сард 164 хүн нас барж, нийт нас баралт 447 хүрсэн таагүй мэдээтэй өдрүүд үргэлжилж байна. 

Тэгвэл УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл 7-р сарын 1-ээс ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох санал гаргасан байна.

Энэ талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн ЭМЯ-ны мэдээллийн цагт оролцох үеэр “Долоодугаар сарын 1-нд хөл хорио тогтоох тооцооллыг Засгийн газарт хүргүүлсэн. Одоогийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох нь зүйтэй хэмээн үзэж зөвлөмжийг хүргүүлсэн. Өмнө нь зургаадугаар сарын 15-нд халдварын тохиолдол буурах тухай тооцоолол гарсан ч зарим төрлийн үйл ажиллагаанаас болоод үр дүнд хүрсэнгүй.  Хөл хорио тогтоохгүй байвал халдварын нөхцөл байдал хүндэрч, долоодугаар сарын 1-нээс эмнэлгүүдийн ачаалал оргилдоо хүрнэ. Иймээс хөл хорио тогтоох саналыг хүргүүлсэн." гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
27830