АНХААРУУЛГА: Үер уснаас болгоомжил

Report.mn

Хичээл сургууль  амарч нийслэлээс орон нутгийг зорих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүйгээс хүүхэд, багачууд болон аялал зугаалгаар явагчид аагим халуун өдрүүдэд гол, ус бараадан амардаг.  

Эцэг эх томчууд бидний хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болж бага насны  хүүхдүүд усанд осолдох, эндэх тохиолдол гарсаар байна. Хэдхэн хоногийн өмнө  бага насны хүүхэд усанд эндэж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хүүхэд гэлтгүй томчууд амрах нэрээр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ голын усанд сэрүүцэх гэж ороод хөл алдан живж амиа алдах тохиолдол эрс нэмэгддэг.

Усанд эндэж буй иргэдийн хувьд усны гүнзгий болон гүехэнээс үл хамаарч судаснууд гэнэт агшсанаас усан дотор гэнэт ухаан алдах, шүрмэс татсанаар сэлэх чадваргүй болж  хоол боловсруулах, амьсгалах эрхтэний замаар ус дүүрсэнээр амьсгалын дутагдалд орон амиа алдахад хүргэдэг байна.

Иймд иргэд та бүхэн аялал, зугаалаар явахдаа болон бусад үедээ хүүхэдэдээ  тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, архи согтууруулах ундаа ууж хэрэглэсэн үедээ гол, усруу орохгүй байх, усанд унаж осолдохоос урьдчилан сэргийлэх таниас ихээхэн шалтгаална гэдгийг ойлгох хэрэгтэй.  Та бага насны хүүхдээ голын ойр орчимд тоглуулахгүй байх, холын замд гарахдаа цаг агаарын талаар мэдээлэл авч байх, гол, мөрөн гатлах үедээ нөхцөл байдлыг сайтар үнэлсэний эцэст  аюулгүй байдлаа хангасны дараа усруу орох, мэдээлэлгүй газраар загасчлахгүй, завьтай аялахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2785