Улаанбаатар-Мандалговийн ЦДАШ, Дэд станцын барилга угсралтын шав тавих ёслолыг нээж Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн хэлсэн үг

Report.mn

Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Монгол Улсын Их хурлын эрхэм гишүүд, БНХАУ-аас Монгол Улс суугаа элчин сайдын Яамны төлөөлөгчид, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Сангийн яамны удирдлагууд болон албаны бусад хүмүүс, зочид төлөөлөгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлье.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “...Бүс нутгийн эрчим хүчний систем, хүнд үйлдвэрүүд, томоохон хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангаж,эрчим хүчний нэгдсэн систем байгуулах ажлыг үргэлжлүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих...” зорилтыг тавьж, амжилттай хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газраас Өмнөд бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ, бүс хоорондын найдвартай ажиллагаа, стратегийн томоохон орд газруудыг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор 220 киловольтын 270 км урттай Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барихаар төлөвлөн холбогдох шийдвэрийг гарган өнөөдөр барилга угсралтын ажлыг эхлүүлж шав тавьж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 458 дугаар тогтоолоор Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих төслийг БНХАУ-ын “Экспорт-Импорт” банкны нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр баталж, ерөнхий хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсад олгож буй экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн сонгон шалгаруулалтад нэр бүхий 3 компанийг оролцуулахыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Сангийн яаманд санал хүргүүлсэн.Үүний дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдаж, сонгон шалгаруулалтыг зохих хууль, журмын дагуу явуулж, “TBEA” компани шалгарч, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан билээ.

Энэхүү төслийг 120.0 сая ам.доллараар хэрэгжүүлэхээр төлөвлөн БНХАУ-ын ЭКЗИМ банк, Сангийн яамны хооронд санхүүжилтийн тусгайлсан гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр нийт санхүүжилтийн 95 хувийг ЭКЗИМ банк, 5 хувийг Монголын тал гаргахаар шийдвэрлэсэн.Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц баригдснаар Монгол Улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулах томоохон ашигт малтмалын орд газрууд болох Тавантолгой, Оюутолгой, Цагаансуваргийн ордуудыг төвийн эрчим хүчний системээс хангах, мөн Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орсны дараа 2 талын эх үүсвэртэй бүс хоорондыг холбосон чухал ач холбогдолтой цахилгаан дамжуулах шугам болох юм.

Шугамын шав тавих ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм зочиддоо баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2786