ЗГ: Ирэх даваа гарагаас 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлнэ

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 12-оос дээш насны хүүхдүүдийг ирэх даваа гарагаас коронавирусний эсрэг "Файзер" вакцинаар дархлаажуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа  "ЭМЯ-наас 12-оос дээш насныхныг дархлаажуулах асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Монгол Улс хүүхдийг вакцинд хамруулах талаар судалгаа хийж, тус вакцины үйлдвэрлэгч компаниас зөвлөмж авсан байгаа. Тус компани 12-оос дээш насны хүүхдийг "Файзер" вакцинаар дархлаажуулах боломжтой гэсэн зөвлөмж өгсөн. Мөн энэ сарын 21-нд ДЭМБ-ын холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж, хүүхдийг вакцинжуулах зөвшөөрөл авсан бөгөөд энэ долоо хоногт албан ёсны зөвлөмж ирнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд онцолсон" гэлээ.

Монгол Улсад 12-17 насны 290 мянга орчим хүүхэд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
27876