ЗГ: Аймаг, сумдын наадмыг 7 сарын 20-оос хойш халдварын нөхцөл байдлыг харж байгаад хийнэ

Arslan.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэлд цахим наадмыг долоодугаар сард тэмдэглэх шийдвэр хэвээр үлдсэн байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Улсын баяр наадмыг нийслэлд цахимаар  үзэгчгүйгээр хугацаанд нь тэмдэглэнэ. Харин аймаг сумдын наадмыг хязгаарласантай холбоотойгоор зарим сайд нар санал гаргасан. Тохиолдлын тоо буурвал долоодугаар сарын 20-ноос хойш аймаг сумдын баяр наадмыг тэмдэглэх боломжоор хангая, ингэхдээ зөвхөн УОК эрсдэлийн үнэлгээ хийсний дараа аймаг, орон нутгийн наадмыг зохион байгуулах боломжоор хангая гэсэн. Өвчний нөхцөл байдал, тухайн аймаг сумдын эрсдэлийн үнэлгээг харгалзан энэ боломжоор хангана гэсэн үг." гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
27878