Дарханчууд цаасан дээр биш газар дээр олон үйлдвэртэй болохын тулд М.Энхболдыг дэмжинэ

Report.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд  Бурхантийн хөндийд  их хот байгуулж, үйлдвэр, завод бүтээн босгогчидтой  уулзлаа. Орос ах нарын байгуулж өгсөн найрамдлын хот Дархан  Монгол орны нэгэн өвөрмөц нүүр царай, их үйлдвэрийн хот билээ.

Дархан-Уул  аймаг Монгол Улсын томоохон аж үйлдвэрийн төв төдийгүй дэд бүтэц сайн хөгжсөн, Улаанбаатар-Алтанбулагийн чиглэлийн олон улсын автозам, Улаанбаатар-Сүхбаатарын төмөр замын зангилаан дээр оршдог. Тиймээс ч дарханчууд Миеэгомбын Энхболдын  “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрт нухацтай хандаж,  аж үйлдвэрийн паркийг цаасан дээр биш газар дээр нь байгуулахыг хүсч, шинэ төмөр зам барих Засгийн газрын үйл ажиллагааг бодитойгоор дэмжин ажил хэрэг болгохын төлөө хаа хаанаасаа  хүчээ нэгтгэх хэрэгтэй хэмээн Ерөнхийлөгч болоод хийх ажлынх нь захиасыг өгч байлаа.  

Дархан-Уул аймгийн нийт нутгийн 70 гаруй хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг учир атрын аяны хүрсэн төвшинг ахиулах, орон нутгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан нь тэдний хувьд боломж гэнэ.  Мөн 91 мянга гаруй хүн амынх нь 60 гаруй хувийг 35 хүртэлх насныхан эзэлдэг тул залуучуудаа дэмжих бодлого хэрэгжүүлэхээр тусгасан нь ч тэдэнд таалагджээ.  Дарханчуудад  Миеэгомбын Энхболдын  Мөрийн хөтөлбөр нь амьдралд нийцсэн, хэрэгжүүлэх эзэн нь Монгол төрийн  өндөр босгыг даваад цаана нь гарах чадалтай болохоор бид дэмжинээ. Миеэгомбын Энхболдод төрийн жолоог атгуулахад бид санаа зовох юмгүй  амьдарч болно гэж байлаа.

Report.mn

МАН-ын нэр дэвшигчтэй хийсэн дарханчуудын уулзалт сайхан мэдээтэй эхэлсэн нь Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг олон улсын стандартад нийцүүлж,  дөрвөн эгнээтэй барьж байгуулах ажлыг эхлүүлсэн өдөртэй давхацсан нь байлаа. Олон жил жолооч ,зорчигчдыг зовоосон энэ замын шинэчлэгдэхийг дарханчууд хүсэн хүлээж байжээ. Монгол Ардын намын төр засгийн эрхэнд гарсан даруйдаа тэдний  хүслийг биелүүлэх ажилдаа ийнхүү ханцуй шамлан орж буйд дарханчууд халуун алга ташилтаар талархал илэрхийллээ.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын Дарханд  болсон уулзалтанд гэнэтийн зочид очсон нь иргэний хөдөлгөөнийхөн байлаа. Таны уулзалтанд оролцох гээд гүйцэхгүй байна. Өнөөдөр харин Дарханд л угтаж амжлаа хэмээн өгүүлсээр Үндэсний хас, Эрс шинэчлэл, Жудагт Монгол зэрэг таван хөдөлгөөн болон МАХН-ын гишүүн, дэмжигчдийн холбооны төлөөлөл үг хэлсэн юм. Иргэний хөдөлгөөнийхөн яагаад Миеэгомбын Энхболдыг дэмжих болсон талаар  Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан, “Ухаантай хүн өрсөлдөгчөө өөртөө татдаг, урагшгүй хүн анд нөхдөө ч түлхдэг” гэдэг. Хэдийгээр бид МАН-ын зарим үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг ч  М.Энхболдын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр  бидний зөв гэсэн үйл хэрэгтэй маань нийцэж байгаа болохоор бид түүнийг дэмжиж,  хамтран зүтгэхийг хүссэн юм.  

Миеэгомбын Энхболд биднийг нааш ир гэж дуудаагүй, тэр бас биднийг яв гэж хэлэхгүй. Хамтраад дэмжээд л явах хүн гэдгийг улстөрд оролцож, энэ үйл хэргийн төлөө явдаг хүний хувьд би мэднэ. Тиймээс энд ирсэн Иргэний хөдөлгөөнийхөн бид ухаантай хүнийг дэмжихээр шийдсэн юм гээд нөгөө талд яваа нэр дэвшигчийн талаар ч та бүхэнд үнэнийг хэлэхийг хүсч байна.  АН-аас нэр дэвшигч Х.Баттулга  ямарч ажлыг зөвхөн хар пи-араар  хийдэг, мэдлэг боловсролгүй, үнэн бодитоор хэлж, ярьж чаддаггүй хүн. Тиймээс ч мэтгэлцээнд оролцохоос цааргалаад  байгаа юм.Бидэнд тийм Ерөнхийлөгч хэрэггүй гэсэн юм. 
        
Нэр дэвшигчээ дэмжин хамт яваа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Монгол Улсын хамгийн том дарга төрийн гурван өндөрлөг биш, иргэд сонгогчид та нар шүү. Ямар шийдвэр гаргахыг та нар мэднэ , сонголтоо зөв хийгээрэй хэмээн захилаа.  

Монгол Ардын намынхан эдийн засгийг сэргээдэг бол АН-ынхан ширгээдэг сургамжийг санаж, найрамдан эвлэлдэхийг эрхэм болгосон дарханчууд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжихээ илэрхийллээ. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө дэмжиж, УИХ-тайгаа хамтарч ажиллах, ярьдаг биш хийдэг, талцуулдаг биш эвлэрүүлдэг, дүр эсгэдэггүй Ерөнхийлөгч  Миеэгомбын Энхболд л байж чадна гэж байв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2790