
Улсын Их Хурлын чуулган нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Наадам бол Соёлын биет бус өв. Наадмаа зохион байгуулах хэрэгтэй. Соёлын өвөө хадгалж өвлүүлэх хэрэгтэй. Гэхдээ энэ асуудал дээр шүүмжлэл гараад байна. Энэ дээр Соёлын сайд хариулт өгнө үү.
Соёлын өвөө хамгаалахын тулд жудаггүй бөхчүүддээ хариуцлага тооцох хэрэгтэй ч энэ зүйл сүүлийн үед алдагдаад байна. Жишээ нь Б.Бат-Эрдэнэ аварга бол соёлын өв тээгч. Тиймдээ ч өглөө бүр чуулганд орж ирэхдээ төрийн сүлдэндээ мөргөдөг. Барилдаж байх үедээ ч талбай дээр шүлсээ хаяж байгаагүй хүн" гэв.






































