Ц.НЯМДОРЖ: 100 жилийн ойгоор Өршөөлийн хууль батална

Arslan.mn

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан "Өршөөлийн хууль" гаргана гэх мэдээлэл байсан.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржоос тодруулахад "Төсөл боловсруулагдаж байгаа. Өршөөлийн ажиллагаа гэдэг бол амаргүй. Энэ ажлыг зохион байгуулахад нэлээн их хүч хөдөлмөр, хөрөнгө санхүү зардаг. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Өршөөлийн хууль гарна гэсэн хүлээлт бий. Ял эдэлж байгаа иргэдийн дунд ч бий. Ямар нэгэн байдлаар шийдвэр гарч таарах байх. Хууль хэзээ гарахыг мэдэхгүй. Авлига албан тушаалын хэрэг, хүний амь нас хөнөөсөн зэрэг хүнд хэргүүдэд өршөөлийн хууль хамаардаггүй. Яг төсөл нь орж ирээгүй болохоор нарийн хэлж мэдэхгүй байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
27941