
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа хүлээж аваад ҮАБЗ-ийн анхны хуралдааныг зарласан. Хуралдаанаар долоодугаар сарын 1-нээс цуцлагдах халамжуудыг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцсэн юм.
Тодруулбал, уг хуралдаанаар хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийн хөнгөлөлтийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар боллоо.
Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах асуудлыг тус тус тодотголд тусгажээ.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тун удахгүй мэдээлэл хийнэ.






































