
Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Сарангэрэл коронавирусын халдвар авчээ.
Тэрбээр хоёр хоногийн өмнө болсон МАН-ын ээлжит XI бага хурлаар тус намын орон тооны бус Нарийн бичгийн даргаар томилогдсон билээ.
Дашрамд дурдахад, Шадар сайд С.Амарсайхан, УОК-ын гишүүд болох Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ОБЕГ-ын дарга Бригадын генерал Г.Ариунбуян нар коронавирусын халдвар авч, эмчлүүлж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.
Эндээс үзвэл халдвараас хамгаалах ажлыг хариуцсан УОК-ынхон бүхэлдээ халдварын голомт болсон байж болзошгүй байна.






































