УОК: Спортын тамирчдын бэлтгэлийг “Орчлон” сургуулийн бассейнд хийхийг зөвшөөрлөө

Arslan.mn

Монгол Улсаа төлөөлөн олимпод оролцохоор бэлдэж буй тамирчид бассейн хаасны улмаас Туул голд бэлтгэлээ базааж буй тухай бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл усан спортын тамирчдын бэлтгэлийг “Орчлон” олон улсын сургуулийн бассейнд хийхийг УОК-оос зөвшөөрсөн байна.

Уг албан бичигт “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээг хязгаарласан. Иймд зөвхөн “Токио 2020” зуны олимпын наадамд усан спортын төрлөөр Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдын бэлтгэлийг хангуулах зорилгоор тус сургуулийн усан бассейныг ашиглаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөнө үү” гэсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28104