
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан коронавирусийн халдвар авчээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний шинжилгээний хариу дөнгөж сая гарсан бөгөөд МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор ирсний дараа хариугаа аваад гэр рүүгээ буцсан байна.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Шадар сайд С.Амарсайхан, УОК-ын гишүүд болох Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ОБЕГ-ын дарга Бригадын генерал Г.Ариунбуян нар коронавирусын халдвар авч, эмчлүүлж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.






































