С.ЭНХБОЛД: Эмч, ажилчдын цалинг 2 дахин нэмэхэд 1,1 их наяд шаардлагатай. Ийм боломж манайд байхгүй

Arslan.mn

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд 2021 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Эмч, ажилчдын цалинг хоёр дахин нэмэх боломж бий юү. Үйлдвэрчний эвлэлүүдийн шаардлага ирснийг холбогдох газруудад нь дамжуулсан. Эрүүл мэндийн салбарынхан алаг цоог цалин нэмсэн болж буйг хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа. Эрүүл мэндийн сайд та үүнд тодорхой хариулт өгөөч.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эмч, ажилчид, эрүүл мэндийн салбарынхны цалинг хоёр дахин нэмэх ийм боломж манайд байхгүй. Бид тооцоо, судалгаа хийж үзсэн. Нийтдээ 1,1 их наяд төгрөг шаардагдахаар юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28127