Монгол Улсын Их хурлын урилгаар манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн Батлан хамгаалах аюулгүй байдлын хорооны орлогч дарга М.И.Дидигов тэргүүтэй төлөөлөгчдийг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын цэргийн болон цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцов. Мөн энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж ОХУ-аас Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэг техникийг шинэчилж сайжруулахад цэрэг техникийн тусламж үзүүлж, цэргийн боловсон хүчнийг оросын цэргийн сургуульд бэлтгэж байгаад талархал илэрхийлэв. Харин М.И.Дидигов хоёр талын цэрэг техникийн хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгааг тэмдэглээд энэхүү харилцааг улам гүнзгийрүүлэхэд ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлөөс дэмжихээ онцлов.
М.И.Дидигов: Цэрэг техникийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






2816